|
Сургалтын блог
2012-04-11
Эцэг эхэд өгөх зөвлөгөө
Зөв хооллолт - Баримтлах онцгой 7-н зарчим: Ухааны учиг чанга өвөг дээдэс маань өвчний эхлэл, эс шингэснээс, эмийн эх ширгээсэн ус хэмээн номлон дурьддаг байсан, тэр л амьдралын гүн ухааны мэргэн сургаалийн үндсийг, шинжлэх ухаан техникийн хөгжлөөрөө дэлхийг дагуулан хөтөлж буй, АНУ ын хүнс судлалын (Nutrition) ном бүтээлүүд тусган харуулж байгааг гайхан биширмээр.
Хоол тэжээлийн тухай нийтийн эрүүл мэндийн боловсролд зориулан гаргадаг ном бүтээлүүддээ, шингэц (digestion) муудах нь биед үүсэх олон өвчин зовиурын гол шалтгаан болдог гэж олонтой бичсэн байдаг.
Түүнчлэн өвчнөөс урьдчилан сэргийлэх, болон өвдсөн үедээ ус их хэрэглэхийг зөвлөдөг. Ингээд Америкийн хүнс судлаач эмч эрдэмтдийн зөвлөн толилуулж буй, таны эрүүл энх аз жаргалтай амьдарлын түлхүүр болох, мөрдлөгө болгон дагах ёстой зөв хооллолтын онцгой зарчимуудыг сийрүүлье.
1. Солонгон хэрэглэгээ. 2. Хамгаалагч (pesticide) бодистой хүнснээс татгалзах буюу бага хэрэглэх 3. Цусан дахь сахарыг зохистой хэмжээнд барих зорилгоор хоол хүнсээ тохируулан хэрэглэх. 4. Мах махан бүтээгдэхүүн бага хэрэглэх. 5. Зөв төрлийн өөх тос хэрэглэх. 6. Давс багатай, кали ихтэй хүнс хэрэглэх. 7. Өдөрт заавал хангалттай ус уух.
Тайлбар: Солонгон хэрэглээ гэдэг нь олон төрлийн жимс жимсгэнэ хүнсний ногоо хэрэглэхийг хэлж буй бөгөөд өнгө олон янз байхын хирээр найрлагандаа агуулах эрдэс бодисын хэмжээ нь өөр өөр байдаг аж. Бид хэдий чинээ олон төрлийн жимс ногоо хэрэглэж чадна төдий чинээ хэмжээний антиоксидантийг хуримтлуулж чадах болно. Хүний биед амьдарлын үйл ажиллагааны явцад, бодисын солилцооны илүүдэл болох, биед хортой буруу исэлдэлт үүсдэг ба үүнийг саармагжуулах, хоргүйжүүлэх, биеэс гадагшлуулах үүрэгтэй бодисыг "антиоксидант” гэдэг. Мөн ургамлын будагч бодис болох каротин, хлорофил, флавнойд, эслэг (fiber), энзем, аминдэмийн найрлагууд нь бидний биеийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чадвартай аж.
|
| . Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|